УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амиа алдсан хэргийг гаднын нөлөөгүй, золгүй байдлаар амиа алдсан хэмээн хэргийг хаах саналтай нийслэлийн Прокурорын газарт шилжүүлэх гэж байгаа талаар эх сурвалжаас мэдээллээ.
Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордны хоёр давхрын гонхноос доош унаж амиа алдсан байдалтай хэвтэж байхад нь Төрийн ордны үйлчилгээний ажилтан анх харсан байдаг.
Талийгаач тухайн үед Төрийн ордонд зохион байгуулагдсан Олон улсын авто уралдааны хуралд оролцсон юм. Тэрбээр хуралдааны танхимаас гараад Төрийн ордны хоёр давхарт явж байхдаа МАН-ын нэр бүхий гишүүдтэй уулзсан байдаг. Ингээд удалгүй учир битүүлэг байдлаар амь насаа алдсан байдалтай олдсон юм.
Зарим улстөрчдийн хэлснээр гаднын нөлөөтэй амиа алдсан байж магадгүй гэх хардлага бий. Харин уг хэргийг нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрынхан шаардлагатай бүхий л баримт материал, гэрчийн мэдүүлэг зэргийг цуглуулжээ. Ингээд тус нотлох баримт болон ШШҮХ-ийн шинжээчдийн дүгнэлтээр талийгаач гаднын нөлөөгүй, золгүй байдлаар амиа алдсан гэж үзэн хэргийг хаах саналыг удахгүй нийслэлийн Прокурорын газарт хүргүүлэх юм байна.
Сэтгэгдэл (3)