зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Вашингтоноос илгээсэн Х.Баттулгын гурван мессеж

2019-8-02
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлал хийж тус улсын Төрийн тэргүүн Доналд Трамптай албан ёсны хэлэлцээ хийсэн нь энэ өдрүүдийн гол сэдэв болж байна. Гаднын хэвлэлүүдэд энэ тухай өөр өөрсдийн хүрээнд дүгнэв. Жишээ нь, дэлхийн хэвлэлийн томоохон агентлаг CNN Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалыг “Трампын зүгээс Москва, Бээжинд өгч байгаа анхааруулга. Ингэснээр Цагаан Ордон Хятадад дарамт шахалт үзүүлнэ гэж найдаж байна. Монголын гадаад худалдааны 90 хувь нь Хятадад оногддогийг болиулж, Монгол дахь Хятадын нөлөөг багасгана” хэмээн дүгнэсэн бол Associated press-ээс “Доналд Трампын Засгийн газраас Монголын гадаад худалдааг төрөлжүүлэхэд туслах хүсэлтэй буйгаа илэрхийллээ” хэмээн бичжээ. ОХУ, Хятад гэсэн дэлхийн улс төр, эдийн засгийн өрөг дээрх томоохон хоёр тоглогчийн тэг голд орших “жижиг”-хэн гүрний Ерөнхийлөгч тэдгээрийн өрсөлдөгч АНУ-д айлчилж Трамптай хэлэлцээ хийсэн нт хүссэн ч, эс хүссэн ч анхаарал хандуулах сэдэв нь. Ямар ч байсан Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох зорилго бүхий Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг Ерөнхийлөгч Трамп анхааралдаа авснаа илэрхийлсэн нь айлчлалын нэг үр дүн байлаа. Гагцхүү Ерөнхийлөгч Х.Баттулга Вашингтоноос гурван мессежийг тунхагласанд айлчлалын гол зорилго оршиж байна.

-I-

Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан ордонд очихоосоо өмнө АНУ-ын Стратеги, олон улсын судалгааны төвд зочилж уулзалт ярилцлага хийх үеэрээ Монгол жижиг улс биш гэдгийг тодотгов. Анзаарсан бол тэрбээр “Бидэнд газар зүйн байрлалын хувьд дэлхийн томоохон зах зээлд хүрэх гарц, улс төрийн өндөр итгэлцэлтэй гурав дахь хөршүүд мөн зарим банкны тооцоолсноор 32 триллион ам.долларын үнэлгээтэй байгалийн баялаг байгаа давуу талууд байна” гэдгийг онцолсон. Мөн Монгол Улс бүх аймгуудаа авто замаар холбож дуусгасныг дурдаад төмөр замын төслүүдээ өөрсдийн дотоод нөөцөөрөө эхлүүлсэн тухай 250 гаруй олон улсын сэтгүүлч, эрдэмтэн, судлаачдын өмнө ярьсан нь анхаарал татав.

Төмөр зам түүнийг тойрсон асуудал улс төрийн хүрээнд бодит утгаараа талцал хуваагдал болж томоохон төслүүдээ таг гацааж байсан нь саяхных. Хэдийгээр баримт нотолгоотой нь барин тавин гаргаж тавьчихаагүй ч хоёр хөршийн нөлөө байсан тухай хардлага одоо ч явдаг, хэвлэлүүд бичдэг.

Хамгийн гол нь тэр бүх хардлагын дийлэнх хувийг бүрдүүлж ирсэн фигур болох Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын төслөө өөрсдийн нөөц боломжоороо эхлүүлснийг хэлсэн нь энэ ажилд ямар нэгэн гацаа ойрын хугацаанд үүсэхгүйг Төрийн тэргүүний бататгав.

Нэг үгээр ОХУ, Хятадын оролцоогүйгээр монголчууд өөрсдөө төмөр замаа барьж эхэлснийг алс холын АНУ-аас зарласан гэсэн үг.  Сайн л хэрэг. Хажуугаар нь Монгол Улс 32 их наяд ам.долларын байгалийн баялагтай гэдгийг зүгээр ч нэг дурдаагүй нь лав. Харин ОХУ, Хятад гэхээсээ гуравдагч хөрш тэр дундаа АНУ-ын хөрөнгө оруулагчид Монголд орж ирэх боломжтойг давхар дайсан болов уу.

-II-

Удаах нь мэдээж Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль. АНУ, Хятадын хооронд үүссэн “Худалдааны дайн”-ы дундаас Монгол Улс хожих хүрд эргүүлэх нэг боломж. Учир нь, “Худалдааны дайн”-аас үүдэж Хятадаас АНУ руу импортолж байгаа барааны татвар нэмэгдэх хандлагатай буйг шинжээчид хэлж байгаа юм.

Монгол Улс дэлхийн ноолуурын 40-50 орчим, 40 хувийг нь Хятад улс нийлүүлдэг. Гэвч боловсруулах үйлдвэрийн хүчин чадал, технологийн нөхцөл байдлаас үүдэж 10 хүрэхгүй хувийг нь дотооддоо боловсруулж, 90 хувийг нь урд хөрш рүү түүхийгээр нь буюу нэмүү өртөг шингээхгүйгээр хямд экспортолдог. Дэлхийн ноолуурын зах зээлийн 40-50 хувийг бүрдүүлдэг атлаа түүнийхээ 90 хувийг Хятад руу хямд өртгөөр гаргадаг гэсэн үг. Харин “Худалдааны дайн”-аас үүдэж Хятадаас АНУ руу импортолдог барааны татвар нэмэгдэх хандлагатай буй.

Тиймээс “Гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийг ойрын хугацаанд баталсан тохиолдолд Монголоос нийлүүлэх ноолууран бүтээгдэхүүний татвар буурна.

Ноолуурынхаа 90 хувийг урд хөрш рүү хямд өртгөөр гаргадаг монголчууд дотооддоо боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгох замаар АНУ руу гаргах цаашлаад том гүрний зах зээлд нүүх боломжтой хэрэг.

Үүнийгээ дагаад хөрөнгө оруулалт орж ирнэ. Албаныхны тооцоолсноор Монгол Улсад 30 гаруй мянган байр шууд утгаараа бий болж түүнийг дагасан 800 гаруй мянган малчны орлого нэмэгдэнэ гэж үзжээ.

-III-

Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан багтсан нь сонин үзэгдэл байв. Үе үеийн Ерөнхийлөгч нарын АНУ-д хийсэн айлчлалын үеэр Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх нь багтаж явсан эсэхийг хэлж мэдэхгүй. Бараг л байхгүй болов уу. Харин энэ удаад айлчлалын бүрэлдэхүүнд Б.Жаргалсайхан прокурорыг багтаж явсныг хэд хэдэн шалтгаантай холбон тайлбарлаж болохоор байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн өмнөөс АНУ-д ажиллаад ирсэн байдаг. Энэ үеэрээ оффшортой холбоотой асуудлаар тус улсын холбогдох хууль хяналтын байгууллагад санал тавьсан гэдэг. Энэ тухайгаа “АНУ хоёр гараа өргөөд дэмжиж байна. “Бид гадаадын диктаторууд, авлига, оффшорын мөнгийг хадгалдаг, хууль бус зүйлсийг өөгшүүлдэг улс биш. Манай улсад үл хөдлөх хөрөнгө авч байгаа бол хаанаас олсон орлогоо мэдүүлдэг ёстой. Бид хуулиа барина” гэсэн хэмээн ярьж байв.

Түүнээс хойш жил тойрсон ч оффшорт нуусан цагаан захтнуудын мөнгийг Монголд буцаан оруулж ирэх Ерөнхийлөгч Х.Баттулгын амлалт биеллээ олоогүй л байна. Тамгын газрын дарга З.Энхболдын байр суурь ч хэвлэлийн хуудаснаа шарласнаас өөрөөр үр дүн гарсангүй.

Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүх, прокурор, АТГ-ын удирдлагуудыг томилж, чөлөөлөх хуулийн өөрчлөлтөөр прокурорын байгууллагыг толгойлох болсон Б.Жаргалсайхан айлчлалын бүрэлдэхүүнд өөрөө гүйж очоод багтаагүй нь лав. Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор дахь мөнгийг оруулж ирэх сонгуулийн амлалтыг “хэрэгжүүлэх” эхний алхам нь Монголын цагаан захтнуудын АНУ-д нуусан хөрөнгийг ил болгох байхыг үгүйсгэхгүй.

АНУ-д суугаа иргэдтэй уулзах үеэрээ Ерөнхийлөгч Х.Баттулга “Оффшор дахь мөнгийг Монгол Улсад оруулж ирэхээр тууштай ажиллаж, энэ байр суурин дээрээ бат зогсож байгаа” хэмээсний ард ямар нэгэн шалтгаан байж таараа. Гагцхүү “бай” нь хэн бэ гэдэг нь одоохондоо асуулт, цаг хугацааны дэнс харуулна.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Иргэн, олон талт оролцоог нэмэгдүүлэх нь үндэсний хөтөлбөр хэрэгжихэд сайн нөлөөтэй гэв
Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (39)

  • Наран (103.57.93.218)
    Ерөнхийлэгчийн айд лчлал амжилттай болох олтугай аа харин хөдөө аж ахуйн сайд байхдаа энэ малын гаралтай бүт нээ анзаардаггүй байж дээ мөн сайншандын аж үйлдвэрмйн цргцолбор яриад байсантай ижил утгатай л юм шиг санагдлаа өмнө нь рьж хийж байсан бүхэн нь ажил хэрэг болоогүй шиг одоогийн энэ яриад байга нь ажил хэрэг болоосой доо
    2019 оны 08 сарын 04 | Хариулах
  • Irgen (59.153.113.58)
    Offshort munguu nuusan nuhduud odoo suulee havcgij bgaa gedegt itgeltei, zarim ni hezee mudgui barigdah tsagaa huleegeed demii l muulj suugaa bh daa.
    2019 оны 08 сарын 04 | Хариулах
  • уон (202.126.89.56)
    Харин ч хөрш улсуудтайгаа найрамдалт харилцаатай улс дотроо биеэ даасан бодлоготой байх ёстой
    2019 оны 08 сарын 04 | Хариулах
  • 2 хөрш улсаасаа эдийн засаг бусад асуудлаар салан тусгаарлах бодлого явуулаад амжихгүй л болов уу. харин улс дотроо байгаа идээ бээртэйгээ тэмцэж улсаа авармаар байна даа. (202.126.89.56)
    тэр
    2019 оны 08 сарын 04 | Хариулах
  • боловсрол мэдлэггүй хүн улс орны хямрал иргэдийн ядуу сэтгэлгээн дээр мөнгөөр тоглолт хийж, бас Хүкээр морь яриулж амархан ерөнхийлөгч болсон шигээ том гүрэнтэй очиж уулзаж элдвийн юм ярих нь хэр зөв байсын болдоо? (202.126.89.56)
    жон хүү
    2019 оны 08 сарын 04 | Хариулах
  • Зочин (87.229.242.242)
    Та нар наад текст шивж мэдээ оруулж байгаа хүнээ ямар шалгуураар сонгож авсан бэ.Ерөнхий гадарлагч байвал нэг уншаад үз дээ.
    2019 оны 08 сарын 04 | Хариулах
    • С.Сүлд хэмээх бичээчийг онцлов.
      2019 оны 08 сарын 04
  • ok (139.5.217.246)
    бид үр хойчоо орос хятадаас айсан, өвөрмонголчууд, буриадууд шиг л хүмүүжүүлсээр ирсэн, жишээ нь хоёр хөршөөсөө хаашаа ч нүүхгүй, орос орон бол аугаа орон, Путин бол аугаа, хятад руу нүүрсэээ зарж байна, энэ хоёргүй бол монгол сүйрчих юм шиг үр хойчдоо автоматаар та нар орос хятадын боол байна гэдэг сэтгэхгүйг суулгаж байна, гэтэл Чингис хаан бол үгүй монголчууд бол цагаан ч, шар ч , хар ч биш, бид бол маш ховор цорын ганц тэнгэрээс гаралтай , тэр битгйи хэл монголчууд бүх шашинг хүндэтгэнэ, өөрсдөө хэзээ орохгүй онцгой хүмүүс гэж үр хүүхдэдээ төрсөн цагаас нь эхлээд яг л еврэйчүүд шиг байнга хэлж зоригжуулдаг байсан болохоор үр хүүхэд нь хүртэл тэр сайхан энергээс цэнэглэгдэж дэлхийх эзэлж байсан, тэр монголчуудаар хэзээ ч зарц боол хийлгэдэггүй байсан. гэтэл одоо бид ингэж маярахгүй шүү, орос хятад хоёрыг мэдэх ч үгүй байна, өчнөөн жил хятад руу гаргасан түүхий эдээрээ олсон жаахан мөнгөөрөө оросуудад бензин авахаар тушаачина, ажлын байр байхгүй бүх залуучууд нь хэдэн үеэрээ солонгос хар ажил хийхүү, ингэж хэдэн үеэрээ амьдрахын, орос хятад хоёр хилээ хаасан ч монгол турж үхэхгүй, юу л байна уул ус, агаар салхи мал ахуй байна харин ч сайн юм болно, бидэнд одоо бол одоо бол ямар ч ашиг байхгүй дандаа шулуулж, дээрэлхүүлж амьдрна гэж юу байдаг, юм үгүй шүү монголчууддаа бид тэгсэн үр хүүхдээ тэгж амьдруулмааргүй байнаа одоо бүүр залхаж байнаа 100 жил орос хятадгүй бол монгол хэцүүднэ гэдэг яриаг, тийм юм байдаггүй юм,
    2019 оны 08 сарын 03 | Хариулах
  • зочин (202.9.42.49)
    ЯГ ҮНЭНДЭЭ АРДЧИЛСАН НАМ Л АЛДАЖ ОНОСОН Ч БҮХНИИГ САНААЧЛАГЧ ЭХЛҮҮЛЭГЧ БАЙДАГ
    2019 оны 08 сарын 03 | Хариулах
    • Үнэн шүү.үр дүнг нь МАН хүртэж сонгуульд оноо болгон ашигладаг.Яг тийм цикль яваад байдаг.
      2019 оны 08 сарын 03
  • зочин (202.9.42.49)
    элиирэгч дөрвөдүүдэд ХАлх монголын бодлого таалагдах албагүй дургүй бол орос тува руугаа хятад шинжаан руугаа увс улаанхом руугаа марш
    2019 оны 08 сарын 03 | Хариулах
  • зочин (202.9.42.49)
    хэцүү юм ирэх л байх гэхдээ эх орон оо боддог өмөрдөг хү бүхэнд сайн мэдээ юм шүү үр дүн гарах л болно харцгаагаараа өмхий муу амалсан новшнууд минь
    2019 оны 08 сарын 03 | Хариулах
  • zochin (43.242.243.139)
    Mash ih ur duntei ailchlal boljee bayar hurgie
    2019 оны 08 сарын 03 | Хариулах
  • Зочин (150.129.141.230)
    Женкогийн толгой шал өөр шүү. Монгол стратегийн чухал байрлалаа ашиглаж бүх салбарт өргөн цар хүрээнд АНУ-тай хамтарч ажиллах нь Монголынхоо хөгжилийг хурдасгах том бодлого шүү. Амжилт хүсье.
    2019 оны 08 сарын 03 | Хариулах
  • Ямаа (202.9.42.197)
    Наанаа худлаа ноос ноолуур аж ахуй ярьж байгаа шаал худлаа
    2019 оны 08 сарын 03 | Хариулах
    • Аргагүй ямаа юм даа
      2019 оны 08 сарын 03
  • Ураан (202.9.42.197)
    Жудочин сумочин 2 юу мэдэж гэрээ хэлэлцээр гарын үсэг зурж өайгаа болдоо.Ураан
    2019 оны 08 сарын 03 | Хариулах
    • Тэгэд яахбн хулгайч авилгалч худалч шунхай тэд нарыг явуулах юм у чиний тэд нар чинь одо хэзээч гарж ирж чамд чихэр авчирч өгөхгүй за
      2019 оны 08 сарын 03
  • Ц,Отгонбаяр (103.10.21.51)
    Доор сэтгэлээн бичсэн гутранг новшнууд баигаа цагт монгол яааж хөгжөхий
    2019 оны 08 сарын 03 | Хариулах
    • Харин тийм . Сайн мэдээ сонсож байгаагүй юм байх даа. Цаг хугацаа харуулах байлгүй
      2019 оны 08 сарын 03
  • Ц,Отгонбаяр (103.10.21.51)
    Орос,Хятад хоёроос аигаад байгаа гөлөгнүүд монголоос зайл Орос.Хятад хоёроос аигаад байгаа гөлөгнүүд монголоос зайл
    2019 оны 08 сарын 03 | Хариулах
    • Наадхаа тэр ШХАБ руу чирээд байсан Женкодоо хэл! Америкчууд ухаантай улс Женког хадуурхаас нь өмнө стратегын түншлэлийн гэрээ байгуулж Бээжингээс нь ховхолж байхад чи л дутав гэж!
      2019 оны 08 сарын 03
  • Nergui (202.126.89.166)
    Bi demjij bna. Yagad bid ameriktai olon taliin hamtiin ajillagaa yavuulj bolohgui gej. Bolno odoo yag tsag hugatsaa ni monoos mon.
    2019 оны 08 сарын 03 | Хариулах
  • Nergui (202.126.89.166)
    Bid tusgaar togtnoson uls mon l um bol yagad hyatad oros 2-oos oor ulsuudtai hamtiin ajillagaa yavuulj bolohgui gej. Dandaa aij dolginoj hamag umaa mai gej ogch bh yostoi um be????? Bi lav ene uguisged bga humuusiig oilgohgui bna zaa. Neg l ih hyataduud min ingechihne tegchihne gesen l golchgiinuud bhiin esvel ted nariin zahialgaar ingej bichij mongolchuudiin zurhiig uhuuleh ged bdagin im uu ???? I
    2019 оны 08 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.57.93.21)
    Осолтой "тоглоомоор"тоглоод эхэллээ.Орос,Хятад 2 их гүрний яг дунд нь оршдог манай улс Эдгээр улсуудад бараг л "дайн" зарлаад байгаа Трамптай ингэтлээ тэврэлдэж байгааг сайны ёр гэж харахгүй байна.Худлаа эх оронч царайлчихаад эх орноо нугаслах бодлогыг эрээ цээргүй хийдэг хийрхэгчид шал худлаа бархиралдаад байгаа нь аймшигтай үр дагавар авч ирнэ дээ харж л байцгаа
    2019 оны 08 сарын 02 | Хариулах
    • Ариунаа
      Тархи чинь оюуны ядралд орж. Ямар их тэнэглэл вэ
      2019 оны 08 сарын 02
  • Женко (213.205.240.149)
    Ямар ч өрөвдөлтэй Ерөнхийлөгч вэ дээ! Чи сайндаа бус өөрийг чинь ШХАБ гээд урд хөрш рүүгээ наалдаад байхаар чинь 3 дагч хөрш минь өөрсдийгөө сануулж Хятад Оросын завсрын стратегын бүсээ чамаар тоглуулахгүй гэж өөрийг чинь Монгол улсын өмнөөс уртьсаныг Англи хэл дээрхи бүх нийтлэл хэлж байна ойлгосон уу? Хятад Оросын нөлөөгүй ТЗ гэж чи нүүрсээ энэ 2 гүрнээр дамжуулахгүй нутагтаа битүү ТЗ эсвэл сансраар 3 дагч хөрш рүү зөөх үү? Тэр яриад байгаа кашмерыг чинь манай 3 дагч хөрш Япон Говь компанид хөрөнгө оруулаад амжилттай яваа юм хө. Газрын баялагаа сурталчлаад 28 жил болж буй Монгол улс чамайг сайд байхад ч ерөнхийлөгч болоод ч амжилттай ажилахгүй харин авилгал 2011 оноом хойш хамар доор чинь 2018 онд 32 дахин цэцэглээд байнаа
    2019 оны 08 сарын 02 | Хариулах
    • zochin
      Chi eliireh uvchtei setgetsiin mash tom imgegtei yam bn hurdan shig shar hadand ochij hevt tend yagaach eliirch bolno
      2019 оны 08 сарын 02
  • Zochin (66.181.161.52)
    Garamgaibaatar meteer tam met zam tawiulchaad hudlaa bulterch uguh yumaa haana bna ter buh aimagiig holboson zasmal chini shal hudlaa bultruu durak
    2019 оны 08 сарын 02 | Хариулах
  • Бодогч (151.44.132.187)
    Монгол улс дэлхийн ноолуурын 40 хувийг нийлүүлдэг гэх нотолгоог хаанаас харж болох уу?
    2019 оны 08 сарын 02 | Хариулах
    • Улсынхаа гаргадаг ноолуурынхаа хэмжээг мэддэгүй мал гэж ханцуйндаа инээж байгаа биз.
      2019 оны 08 сарын 02
    • manai erenhiilugch sereglen yum bolhooroo huch nemegduuleh zorilgoor joohon anduursanch boliishdee. Mongoliin tuluu joohon shaahad gemguishdee.Yamar elbegee shig bidniigee hoshgoruulaad baigaa bish...
      2019 оны 08 сарын 02
    • 2018 оны кашимерын зах зээлийн илтгэлийн дагуу бол Хятад улс зах зээлийн 60%, Монгол улс 20% орчимыг эзэлдэг юм байна. Женко хаанаас тоо баримт аваад Монгол 40% болсоныг хэн ч мэдэхгүй биз.
      2019 оны 08 сарын 02
  • Зочин (193.138.105.24)
    TSOGTBAATAR OFFSHORCHIN CHIN HAJUUD CHIN YAVAAD bna yagaad HURUNGIIN HURAAHGUI BUR HAJUUDAA daguulaad yavaad bna
    2019 оны 08 сарын 02 | Хариулах
    • Эхлэо нь энэ шүү дээ. Хэн урьд нь ийм зүйл хийсэн юм бэ хэлчих. Шүүмжлэх л чухал уу малнуудаа
      2019 оны 08 сарын 02
  • Зочин (66.181.161.113)
    Mundag Amjilt husie.
    2019 оны 08 сарын 02 | Хариулах
  • ЖОНХ (202.126.89.227)
    ОРОС ХЯТАДЫН НУТГААР ЗААВАЛ ДАМЖИЖ ГАРАХ УЧИР СОЛИОРООД ХЭРЭГГҮЙ !!!!!!!!!!!!!!! ҮХСЭНИЙ ЧИНЬ ТӨМӨР ЗАМАА ӨӨРӨӨ БАРИХ
    2019 оны 08 сарын 02 | Хариулах
    • Лллл
      Тэр хужа нарара төмөр зама бариулад хушигийг нь хөхөд хэвтэж бай
      2019 оны 08 сарын 02
    • ta l uhej baival taarna
      2019 оны 08 сарын 02
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Иргэн, олон талт оролцоог нэмэгдүүлэх нь үндэсний хөтөлбөр хэрэгжихэд сайн нөлөөтэй гэв
    8 цаг 4 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
    Уржигдар 19 цаг 57 мин
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    2025-08-22
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    2025-08-22
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    2025-08-22
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    2025-08-22
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    2025-08-22
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    2025-08-22
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    2025-08-22
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    2025-08-22
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    2025-08-22
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    2025-08-22
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    2025-08-22
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    2025-08-22
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    2025-08-22
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    2025-08-22
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    2025-08-22
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    2025-08-22
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    2025-08-22
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2025-08-22
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК