
Хятадын CCTV-10 сувгаар “Цайны зам” нэртэй цуврал нэвтрүүлэг гарч
байгаа аж. 17 дахь цувралаа цацаад байгаа уг нэвтрүүлэг 90 сая үзэгчтэй
болжээ. Тус нэвтрүүлгийн ерөнхий найруулагчаар ахлуулсан 15 хүний
бүрэлдэх үүнтэй баг манай улсад ажиллахаар ирж байна.

Хятадын CCTV-10 сувгаар “Цайны зам” нэртэй цуврал нэвтрүүлэг гарч байгаа аж. 17 дахь цувралаа цацаад байгаа уг нэвтрүүлэг 90 сая үзэгчтэй болжээ. Тус нэвтрүүлгийн ерөнхий найруулагчаар ахлуулсан 15 хүний бүрэлдэх үүнтэй баг манай улсад ажиллахаар ирж байна. XVII-XIX зуунд Монгол, Орос, Хятад гурван улсын худалдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж, цаашлаад Ази, Европ тивийг холбож байсан түүхэн жимээр тус телевизийнхэн аялж байгаа нь энэ аж. Тэд өчигдөр Замын Үүдийн боомтод бууж, Сайншанд, Говьсүмбэрээр дамжин, маргааш Төв аймагт очих юм байна. Тус аймагт хийх нэвтрүүлгийн хөтчөөр Бээжинд сурдаг оюутан Ариунболд ажиллах гэнэ. Нэвтрүүлэгт зориулж Батсүмбэр суманд бэсрэг наадам зохион байгуулна. Аяллын багийнхан Цайны замын чиглэлээр Монголын нутгаар дамжин хойд хөршийг зорих юм. Энэ замаар хятад худалдаачдын цайг Монгол нутгаар тэмээн жин, морьт хөсгөөр 1-2 жилийн хугацаанд тээвэрлэн Сибирь, Москва, Европт хүргэдэг байжээ.
Ц.Болор