
“Нийгэм эдийн засгийн хөгжил - төрийн захиргааны шинэчлэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна.

“Нийгэм эдийн засгийн хөгжил - төрийн захиргааны шинэчлэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна. Уг хурлыг МУИС-ийн Эдийн засгийн сургууль, Төрийн албаны зөвлөл, ХБНГУ-ын Шпайерийн Төрийн захиргаа судлалын институт, Германы олон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэг, нийслэлийн Аудитын газар зэрэг олон байгууллага хамтран зохион байгуулж байна. Хурлыг төр засгийн шинэчлэл, эдийн засгийн орчинтой холбогдуулан, гадны улс орнуудын туршлага, түүх зэрэг практик ач холбогдолтой сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа аж. Хурал өнөө өглөө 09.00 цагт МУИС-ийн төв байранд эхэлсэн байна.
Ц.Болор