
Намрын өдрүүд эхэлж, ургац хураах цаг ойртож байгаа энэ үед нутаг
нутгийн тариаланчид шинэ ногооны дээжээрээ нийслэлчүүдийг “дайлж”
эхэлсэн.

Намрын өдрүүд эхэлж, ургац хураах цаг ойртож байгаа энэ үед нутаг нутгийн тариаланчид шинэ ногооны дээжээрээ нийслэлчүүдийг “дайлж” эхэлсэн. Томоохон худалдааны төвүүдээр ч гэсэн шинэ ургацын ногоо худалдаанд гарч, боломжийн үнээр зарагдаж байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр Сэлэнгэ аймгийн тариаланчид SKY их дэлгүүрийн өмнөх талбайд шинэ ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдаа 10:00 цагт эхлэх бөгөөд энэ долоо хоногийг дуустал үргэлжлэх аж. Мэдээж үзэсгэлэн худалдаа гэдэг утгаараа шинэхэн ногооны үнэ сүлжээ дэлгүүр, захынхаас хямд байх ажээ.
Ц.Болор