Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэллээ. Хуралдаанаар
- Терроризмтoй тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл
- 2020 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны хязгаарыг тогтоох тухай
- Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай
- Журам шинэчлэн батлах тухай хэлэлцэх юм.
Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн сайд болон Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын талаар, Монгол Улсын их сургуулиудын өнөөгийн байдал, судалгаанд суурилсан их сургуулийн талаар, 2019 оны ургацын урьдчилсан балансын талаар, “Монгол-Хятадын экспо” III дахь удаагийн арга хэмжээг зохион байгуулах талаарх асуудлыг танилцуулах юм байна.