УИХ-ын өнөөдрийн чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд намуудын үйл ажиллагаатай холбоотойгоор тусгагдсан зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэж байгаад түр завсарласан. Тэгвэл яг одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна.
"Улс төрийн нам иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна" гэсэн төслийн заалттай гишүүд санал нийлээгүй.
Тиймээс зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд дээр саналаа нэгтгэхээр ийн хуралдаж байна. Чуулган 15.00 цагаас хуралдана.
Сэтгэгдэл (1)