УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Үүнтэй холбогдуулж гишүүд байр сууриа илэрхийлж байгаа юм. Жишээ нь, УИХ-ын дэргэд Хянан шалгах түр хороо байгуулах эсэх асуудлыг хэлэлцэж буйтай холбогдуулж, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Гэрч дуудах, тайлбар мэдүүлэх асуудлыг хасчихсан юм билээ. Тэгэхээр Байнгын болон Түр хороо байгуулахтай адилхан болно. Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой асуудлыг хууль хүчний байгууллага нь шалгаж чаддаггүй. Янз бүрийн дарамт ирдэг болохоор. Тиймээс Түр хороо байгуулах гэх зэргээр шалгадаг. Мэргэжлийн бус Түр хороо нь шинжээч, гэрч дуудах чанартайг нь хасчихвал тунхагийн чанартай болно. Хэзээ биелэхгүй лоозонгийн чанартай юмыг Үндсэн хуульд оруулж болохгүй. Гол юмыг нь аваад хаячихвал Түр хороо үүргээ биелүүлж чадахгүй. Тиймээс авлига төрийг сулруулж байгаа асуудлыг сайжруулахаар хэлэлцэж байгаа энэ үед итгэл үнэмшил төрөхгүй байна. Үүнийг дэмжсэн тохиолдолд дараагийн асуудлыг хэлэлцэх ёстой. Үүнд гишүүд анхаарах ёстой. Хоёрын хооронд нэмэлт, өөрчлөлт хийсэн нэр зүүж хэрэггүй. Хэлэлцүүлгийн шатанд сайн ярилцаад явах ёстой. Ийм ардчилалгүй байж болохгүй. Олон түмний төлөөлөл болж байгаагийн хувьд албан тушаал авсан гээд амаа үдүүлэх ёсгүй” гэлээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (1)