ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр орой хүрэлцэн ирсэн билээ. Түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр түүнийг Төв талбайд угтан авсан юм.
Угтах ёслолд Ерөнхийлөгчийн Тамгийн газрын дарга З.Энхболд, Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Д.Дагвадорж, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх, Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нарын төлөөлөгчид оролцсон юм.
Айлчлалын хүрээнд 11 баримт бичигт гарын үсэг зурна.
Угтах ёслолын дараа Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Улмаар ганцаарчилсан уулзалт хийхээр Ерөнхийлөгчийн гэр өргөөг зорилоо. Уулзалт ойролцоогоор цаг орчим үргэлжлэх төлөвтэй байна.
С.Сүлд