Монгол Улсад албан ёсны айлчлал хийж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимар Путин Ерөнхийлөгч Х.Баттулгатай албан ёсны хэлэлцээ хийсний дараа мэдээлэл хийж байна. Энэ үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар өөрсдийн байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.
Х.Баттулга: ОХУ, Монголын хоорон дахь Иж бүрэн стратегийн хэлэлцээг хугацаа болгохоор гарын үсэг зурлаа. ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд 10 баримт, бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улсад цэрэг техникийн тусламж үзүүлэх 2004 оны хэлэлцээг шинэчлэн байгууллаа. Ирэх онд болох аугаа их орны дайны ялалтын 75 жилийн ойн баярт оролцох урилгыг талархан хүлээн авч байна. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд УБТЗ-ын үйл ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо. ОХУ-аас оруулах хөрөнгө оруулалтын чиглэлийг тодорхойлох, бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой гэж үзлээ.
ОХУ-ын талаас Худалдааны төлөөлөгчийн газраа нээж байгаад баяртай байна. Монголын талаас ч мөн Владивостокт нээх зорилготой байна. ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сан болон Монголын Хөгжлийн банкны хооронд хамтран ажиллахаар боллоо. Мөн УБТЗ-тай холбоотой асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Айлчлалын хүрээнд Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулсанд баярлалаа.
В.Путин: Монголд хийж байгаа миний айлчлал Халх голын байлдаантай холбоотой. 80 жилийн өмнө Монгол, Оросын дайчид эзлэн түрэмгийлэгчдэд хатуу сануулга өгсөн. Мэдээж хэрэг фашистуудтай тэмцэхэд Монголын ард түмний тусламж их. Х.Баттулга Ерөнхийлөгчтэй хийсэн гэрээ хэлэлцээ их өргөн хүрээг хамарч байна. Бүх түншлэлийг цаашид өргөн хүрээнд хөгжүүлэхээр зорьж байна. ОХУ Монголын гадаад худалдааны чухал түнш. Цаашид улам урагшаа тэмүүлэх учиртай. Дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хамтарч ажиллана. Энэхүү төслийг санхүүжүүлэх асуудлыг сан байгуулна. Түүнийг нь ОХУ-ын Хөрөнгө оруулалтын сан үзүүлнэ. 70 жилийн өмнө УБТЗ хамтарсан үйлдвэрийг нээсэн. Монголд цөмийн шинжлэх ухааны төв байгуулах асуудлыг судалж байна. Айлчлал маш шахуу хөтөлбөртэй явж байна. Одоо Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын даргатай уулзана гэлээ.
C.Cүлд
Сэтгэгдэл (3)