ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ хүрээнд 10 чухал баримт бичигт гарын үсэг зурсан талаар Ерөнхийлөгч Х.Баттулга "ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийж, чухал шийдвэрүүдэд хүрлээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар хоёр орны харилцаа дахин нэг шат ахиж, Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрлээ.
ОХУ-ын Засгийн газраас авах 100 тэрбум рублийн экспортын зээлийг "Улаанбаатар төмөр зам" хамтын нийгэмлэгийн дүрмийн санг нэмэх, эрчим хүчний салбарт Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам барихад зарцуулахаа илэрхийлсэн. 2008 оны зургадугаар сард Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Транзит тээврийн гэрээ нь энэхүү боломжийг бидэнд нээсэн юм. Бид алс Дорнодын Зарубина боомтыг эзэмшдэг, ОХУ-ын Беско компанитай хамтран ажиллахаар тохиролцож, шинээр терминал барих урьдчилсан ТЭЗҮ-ийг хийж дуусгасан.
Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хүсэлтийг ОХУ дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.
ОХУ-ын Засгийн газар Худалдааны төлөөлөгчийн газраа дахин нээж байгаад талархаж байна. Монголын талаас ч Худалдааны байгууллагаа Владивостокт нээхээр төлөвлөсөн. Цаашид Монгол, Оросын ирээдүйн хамтын ажиллагааг тодорхойлсон томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар хамтарсан Ажлын хэсэг байгуулж, өргөн хүрээнд судалгаа хийх саналаа илэрхийлсэн" гэлээ.
Г.Алимаа
Сэтгэгдэл (1)