УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёрдугаар хэлэлцүүлэг үргэлжилж байна. Чуулганы үеэр сайдуудыг УИХ-аас томилдог хуучин тогтолцоогоор байх нь зүйтэй гэсэн санал гарсан юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Уг нь УИХ-ын 62 гишүүн гарын үсэг зурсан төсөлд Ерөнхий сайд өөрөө кабинетаа бүрдүүлэх ёстой гэж тусгагдсан байсан. Тэгж байж элдэв фракцуудын нөлөөнөөс ангид Засгийн газраа бүрдүүлэх боломжтой. Бид ийм л зүйл хүссэн. Гэтэл одоо цөөнх болчихлоо. Ц.Мөнх-Оргил тэргүүтэй гишүүд үүнийг эсэргүүцэж, хуучнаар нь байлгах ёстой гэсэн” гэлээ.
Сэтгэгдэл (3)