Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

1280 айлын орон сууц барих байршлыг батлав

2019-9-25
0
ЖИРГЭХ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршлыг баталлаа. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Содон хорооллын зүүн хойно 24 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууц барих төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Уг байршил нь төвийн төвлөрсөн шугамд холбогдох боломжтойгоороо давуу талтайн дээр амьдарч буй иргэдийн 89 хувь нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барилгажуулахыг дэмжсэн аж. Уг байршилд нийт 4600 хүн ам, 1280 өрх, 920 хүүхдийн сургууль, 460 хүүхдийн цэцэрлэг, нэг өрхийн эмнэлэг, нэг амбулаторитой байхаар төлөвлөж байгаа гэнэ. Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд нийт 7227 айлын орон сууц ашиглалтад оруулжээ. Өнгөрсөн онд гэр хорооллыг дахин төлөвлөн баталгаажуулах төслийн хүрээнд 2017 айлыг орон сууцжуулсан бол 2019 онд 3417 айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгааг танилцуулгын үеэр дурдаж байв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Тэргүүлэгч Б.Бямбадорж “Гэр хорооллын дахин төлөвлөлт хийж, барилгажуулах байршлыг ямар шалгуураар сонгоод байна вэ. Дэд бүтцийн асуудлыг нь хэрхэн зохицуулахаар төлөвлөсөн бэ. Дэд бүтэц, шугам сүлжээнээс болоод ажил чинь гацах вий. Дэд бүтэц татахад хот ямар үүрэгтэй байх вэ, хувийн хэвшил ямар үүрэгтэй байх вэ” гэсэн асуулт тавилаа. Тэргүүлэгч Л.Нарантуяа гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хийсэн дэд бүтэц, шугам сүлжээний ажил санхүүжилтээс шалтгаалан дутуу хийгдэх асуудал их гарч байгааг учраас эл асуудалд анхаарах хэрэгтэйг хэллээ. Дутуу хийгээд орхисон дэд бүтцийн ажлуудыг гүйцээж, өмчид бүртгэн авах асуудлыг шийдвэрлэх асуудлыг цэгцлэх ёстой гэв. Түүнчлэн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмыг дариухан шинэчлэн боловсруулах шаардлага байгааг хэлсэн. Мөн Тэргүүлэгч Ш.Үнэнбат төсвийн мөнгөөр хийсэн дэд бүтэц, шугам сүлжээг төрийн өмчид бүртгэх, эзэнгүйдсэн асуудлыг цэгцлэх хэрэгтэйг хэлж байлаа. Түүнчлэн Тэргүүлэгч Б.Мөнхбатын зүгээс иргэд санал нэгдээд, санаачилга гаргаад дахин төлөвлөлтөд хамрагдъя гэж байгааг дэмжиж байгаагаа хэлээд дэд бүтэц, шугам сүлжээ бариулаад хэрэгжихгүй орхигдох вий хэмээн болгоомжилж буйгаа хэлсэн. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн XXIII хороонд хэрэгжих төслийг анхнаас нь маш сайн төлөвлөж, тооцоо судалгаатай хийх хэрэгтэй гэлээ. Ажлаа нарийн төлөвлөж, төслөө хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн саналыг Тэргүүлэгч Б.Бямбадоржийн зүгээс мөн хөндсөн. Тэрбээр иргэдийн оролцоотой гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг дэмжих ёстой. Нөгөөтэйгүүр хөрөнгө, мөнгө гаргаад ажиллаж байгаа хувийн байгууллагуудад талархах ёстойг мөн хэлж байв. Тиймээс сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг барих, дулаан, бохирын шугамыг хэрхэн тавих зэргийг маш сайн төлөвлөж байж төсөл амжилттай хэрэгжинэ гэдгийг сануулж байлаа.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Шийдвэр гаргах амархан, ажил болгох хэцүү. Ажил болгохын тулд санхүүжилтийн асуудал маш чухал. Цаас болоод үлддэг гашуун туршлагыг давтах вий” гэсэн юм. Ингээд өнөөдрийн хурлаас холбогдох байгууллагуудад тэмдэглэлээр үүрэг өгсөн юм. Тодруулбал, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмыг төслийг ойрын хугацаанд боловсруулан хэлэлцүүлж, батлуулах, холбогдох газруудын тал талын оролцоог хангаж, ажлын хэсэг байгуулж, дахин төлөвлөлтийн ажлын явцын талаар мэдээлэл хийхийг үүрэг болгов. Мөн дээрх 1280 айлын орон сууц барих төсөлтэй холбоотойгоор төслийн удирдах хороог байгуулаад, хувийн хэвшлүүдээ дэмжиж, чиглүүлж ажилла. Шаардлагатай дэд бүтэц, шугам сүлжээний төсөв мөнгийг яаж тусгах талаар саналаа дариухан ирүүл гэсэн үүрэг чиглэлийг өгөв. Ийнхүү өнөөдрийн хурлаар Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар мөн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг хийх асуудлыг ээлжит XXVII хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасахаар шийдвэрлэв. Учир нь Засгийн газрын зүгээс тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар батлуулахаар өргөн барьснаа буцаан татсан аж. Тэргүүлэгчдийн хурлаар мөн нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойг угтан 232 иргэнийг төрийн шагналд тодорхойлж ирүүлснийг Ерөнхийлөгчид уламжлахаар шийдвэрлэсэн юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    4 цаг 53 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    5 цаг 4 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    5 цаг 43 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    18 цаг 57 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    18 цаг 59 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    19 цаг 3 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    21 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    22 цаг 38 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    22 цаг 41 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    23 цаг 15 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    23 цаг 20 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    23 цаг 23 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    23 цаг 33 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Өчигдөр 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Өчигдөр 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    Өчигдөр 12 цаг 41 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    Өчигдөр 12 цаг 40 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК