УИХ-ыг тараахаар нэр бүхий 43 гишүүн гарын үсэг зурсан гэх асуудал өнгөрөгч долоо хоногийн гол дуулиан байв. Хэрэв зээ, УИХ-ын 51 гишүүний гарын үсэг цугларвал Их хурал хүссэн хүсээгүй тарах учиртай. Гишүүдийн хувьд эхнээсээ өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж, Их хурлыг тараах ёстой гэж байсан ч зарим нь замын голоос буцсан сурагтай. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Зарим гишүүд шоронд орохоосоо айж, гарын үсэг зурснаасаа буцсан сураг байна” гэдгийг сэтгүүлчдэд хэлсэн юм. Хэрвээ түүний хэлсэн бол энэ цагийн парламент ЖДҮ-гийн барьцаанд орсон гэдгээ бүрэн утгаар нь батлах юм. Үүнийг нь ч батлах мэт, гарын үсэг зурсан гэх зарим гишүүд “Би огт гарын үсэг зураагүй. Ийм албан бичиг явсныг нь ч мэдээгүй” гэдэг тайлбарыг эхнээсээ хийж эхэллээ. Эндээс үзвэл, Их хурал тарах нь ойлгомжтой болж, ЖДҮ-д барьцаалагдсан гэдгээ дахин баталлаа.
Г.Алимаа