АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож буй гишүүн орнуудын төр, засгийн газар, төлөөлөгчдийн тэргүүн нарыг хүндэтгэн энэ сарын 24-ний өдөр тусгай арга хэмжээ зохион байгуулав.
Энэхүү арга хэмжээний үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ оны долдугаар сард АНУ-д хийсэн айлчлал амжилттай болсонд талархал илэрхийллээ.
Мөн арга хэмжээний үеэр Беларусь, Киргизийн Гадаад хэргийн сайд, АНУ-ын Туслах төрийн нарийн бичгийн дарга зэрэг албаны төлөөлөгчидтэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Сэтгэгдэл (1)