Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд ажиллаж байна. Тэрбээр энэ үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шарав агсны алтан шарилд хүндэтгэл үзүүллээ.
Мөн түүний урлангаар зочилж дурсгалын зураг гардуулав.