УИХ-ын намрын чуулган нээлтээ хийсэн энэ өдөр Хууль зүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдахаар төлөвлөсөн байсан. Тодруулбал, дээрх байнгын хорооны хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх товтой байсан юм.
Гэвч байнгын хороодын хуралдаан хойшилсон байна.
Учир нь МАН, АН-тай болон Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсэг яг одоо УИХ-ын даргатай Ерөнхийлөгчийн хоригоор зөвшилцөх уулзалт хийж байна. Хоригийн асуудлаар зөвшилцсөний дараа байнгын хороо болон чуулганаар хэлэлцэхээр болжээ.