Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга А.Ганбат үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчид хүргүүлсэн билээ. Энэ дагуу түүний орны хүнийг нэр дэвшүүлж, томилуулах эсэх асуудал парламент, Ерөнхийлөгчийн төвшинд гараад байгаа юм. Улмаар бригадын генерал Д.Ганзоригийг А.Ганбатын оронд томилуулах яриа улс төрийн хүрээнд өрнөж эхэлсэн тухай манай сайт мэдээлсэн. Тэгвэл Д.Ганзоригийн хамт Жанжин штабын даргын орлогчийг өөрчлөх тухай мэдээлэл байна.
Тодруулбал, Зэсвэгт хүчний Жанжин штабын орлогчоор дэд хурандаа Д.Жавхланбаярыг томилох бололтой. Д.Жавхланбаяр нь 345 дугаар бригадын захирагчийн орлогчоор ажилладаг нэгэн.
С.Сүлд
Сэтгэгдэл (2)