УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос Ёсзүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Улмаар МАН-ын бүлэг, АН-ын зөвлөлөөс ирүүлсэн саналын дагуу Х.Баделхан, Д.Сарангэрэл, Б.Наранхүү нарыг чөлөөлж, Б.Баттөмөр, Д.Тогтохсүрэн, Б.Пүрэвдорж нарыг оруулах саналыг гаргаад байсан юм.
Энэ үеэр хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Д.Оюунхорол гишүүн "Чуулганы хуралдаанд хамгийн идэвхитэй оролцдог гишүүд эмэгтэйчүүд. Д.Сарангэрэл гишүүнийг хасч байгаа бол оронд нь дараагийн эмэгтэй гишүүнийг оруулах хэрэгтэй" гэдгийг онцолсон. Түүний гаргасан горимын саналын дагуу санал хураалт явуулсан боловч гишүүдийн олонх дэмжсэнгүй. Араас нь Байнгын хорооны саналаар Ёс зүйн дэд хороонд өөрчлөлт оруулах санал хураалт мөн дэмжээгүй учир өмнөх бүрэлдэхүүн хэвээр үлдлээ.
Ингэснээр хуралдаа суудаггүй хэмээх шүүмжлэлийн гол автор болсон Б.Наранхүү гишүүнийг Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс өөрчилж чадсангүй.
С.Сүлд