ЦЕГ-аас зохион явуулж байгаа "Дураараа биш ээ, дүрмээрээ" аяны хүрээнд Тээврийн цагдаагийн албаны Замын Цагдаагийн газрын Зам, тээврийн гэрээт цагдаагийн хэлтсээс урлаг соёлын одод болон АТҮТөвийн Сонгинохайрхан зорчигч тээврийн төвтэй хамтран Улс хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг 42 аж ахуйн нэгжийн 106 жолооч тус аянд нэгдсэн байна.
Аяны хүрээнд аж ахуй нэгжийн жолооч нарт замын хөдөлгөөний хууль, авто тээврийн тухай хууль, харилцааны соёл зэрэг сэдвүүдээр сургалт зохион явуулжээ.