Монгол Улсын Ерөнхий сайд Япон Улсад албан айлчлал хийж, шинэ Эзэн хааныг ширээнд залах ёслолд оролцоод ирсэн. Тэгвэл түүний дараагийн албан айлчлал ОХУ-аар үргэлжлэх бололтой. Учир нь Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг энэ сарын 21-нд ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Могуловтой уулзах үеэрээ улс төр, эдийн засаг, олон талт хамтын ажиллагаа, өндөр, дээд хэмжээний айлчлалын агуулга хэлбэр, байгуулах баримт бичгийн талаар санал солилцсон байна. Гадаад харилцааны дэд сайд эл томилолтынхоо хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д айлчлах бэлтгэл ажлыг хангах зорилготой гэсэн мэдээлэл байна. Учир нь өнгөрсөн 2018 оны тавдугаар сард ОХУ-ын талаас "Хүлээж авах бэлтгэл хангагдаагүй” гэсэн үндэслэлээр Ерөнхий сайдын айлчлалыг хойшлуулж байсан удаатай. Үүнээс болж жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Санкт-Петербургийн эдийн засгийн форумд оролцож чадаагүй юм.
Г.Алимаа
Сэтгэгдэл (1)