Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинзо Абэгийн нөхөрсөг зөвлөгөө

2019-10-24
0
ЖИРГЭХ

Монгол Улс Зимбабветай хамт "Саарал жагсаалт"-д орсон энэ өдрүүдэд хүн бүр уг асуудлыг хөндөж, буруутныг хайх цаг дор Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нэгэн нөхөрсөг зөвлөгөөг бидэнд өглөө. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр дамжуулж. Хэсэг бүлэг хүний буруутай шийдвэр, улстөржилтийн хүрээнд Монгол Улс "Саарал жагсаалт"-д орсон нь үнэн ч Абэгийн зөвлөгөөг орхиж боломгүй мэт.

Юу гэхээр, саяхан Японы шинэ эзэн хаан Нарухитог Токио дахь Ордонд нь залах ёслол энэ сарын 22-нд болж өнгөрлөө. АНУ, Хятадын “Худалдааны дайн”, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Саудын Арабт хийсэн айлчлал, Туркийн Төрийн тэргүүний эрс шийдэмгий мэдэгдэл зэргээс үүдэн дэлхий нийтийн анхаарал тийш чиглэх болсон цаг үед японууд “Рэйва” хэмээх шинэ эринээ эхлүүлсэн нь энэ байв. Япон даяар эзэн Хаанаа зарлан, тунхаглахын хажуугаар тухайн үндэстний баяр, амралтын өдөр болсон уг арга хэмжээнд дэлхийн томоохон удирдагчид өөрийн биеэр хүрэлцэн очиж оролцсон нь яах аргагүй олон улсын хэвлэлийн тэргүүн нүүрийг чимэх шалтгаан, сэдэв юм. Төрийн ёслолд Япон улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг улс, олон улсын болон бусад байгууллагын өндөр төвшний зочид, төлөөлөгчид оролцож, арга хэмжээг зохион байгуулахад 147 сая гаруй ам.долларыг зочдын аюулгүй байдал, харуул хамгаалалтад зарцуулсан гэхээр ямар хэмжээний цар хүрээг хамарсан нь тодорхой.

ОХУ, БНХАУ гэсэн мөнхийн хоёр хөршийнхөө хүрээнд явж ирсэн манай улсын тухайд ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэргийн хамт оролцсон юм. Үүнийг нь Монгол, Япон хоёр орны стратегийн түншлэл, найрамдалт харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл гэдгийг хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр онцолжээ. Тийм байж болох. Гагцхүү “Рэйва”-гийн эринийг эхлүүлж буйгаа дэлхий нийтэд зарлах арга хэмжээний үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монголын гүйцэтгэх засаглалын тэргүүн У.Хүрэлсүхэд нэгэн зөвлөгөөг өгч, байр сууриа илэрхийлсэн нь анхаарал татаж байна.

Учир нь, Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ-ын ө ээлжит хурлаас Монгол Улсыг Исланд, Зимбабве гэсэн орны хамт “Саарал жагсаалт”- д оруулсан нь өнөөг хэр нь маргаан, шүүмжлэл дагуулж байгаа юм. Харин Японы эзэн хаан Нарухитог залах ёслолд оролцохоор эх орноосоо мордсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шинзо Абэтэй албан ёсны уулзалт хийх үеэр тэрбээр нэгэн зүйлийг тодотгожээ.

Хөшгийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалтаар эхлүүлсэн Шинзо Абэгийн яриа Монгол Улс мөнгөний бодлогодоо зохистой өөрчлөлт оруулж  банк, санхүүгийн зарим хүндрэлээ шийдсэний дараа хоёр дахь шатны төсвийн дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байгаа гэснээр тэдний уулзалт өндөрлөжээ.

Японы шинэ эзэн хааныг залах ёслолд оролцох үеэрээ Засгийн газрын тэргүүнтэй нь ийн ярилцаж, дараа дараагийн яриа хэлэлцээг баталгаажуулсан нь мэдээж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөв. Гэхдээ энд нэг асуудал байна. Тэр нь Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн хэлдэг үнэн. Өөрийн улсын тэмдэглэлт үйл явдлын хүрээнд Монголын Ерөнхий сайдтай ч албан уулзалт хийсэн ч манай улсыг мөнгөний бодлогодоо зохистой өөрчлөлт оруулж, банк, санхүүгийн зарим хүндрэлээ шийдсэний дараа дараа дэмжлэг үзүүлэхээ Шинзо Абэ зүгээр ч нэг илэрхийлээгүй нь лав.

Харин ч дотоодын улс төр, түүнээс улбаалсан санхүүгийн асуудлаа нэг талдаа гаргахыг битүүхэндээ илэрхийлсэн нь тэр болов уу. Тэгээд ч японууд “За гэвэл ёогүй” улс. Нарны гүүр, Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт гээд тэдний Монголд оруулсан хөрөнгө оруулалт их, “эдэлгээ даадаг”. Дотоодын улс төр, УИХ, Засгийн газрынх нь эргэж, буцдаг зан, эргээд хөрөнгө оруулагчаа эвгүй байдалд оруулдаг нь  биднийг муухай харагдуулдаг болохоос “Та бүгд хэлсэн, ярьсандаа байх нь чухал” гэдгийг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ МАН-ын дарга У.Хүрэлсүхэд учирласан нь энэ. Магадгүй Монгол Улс “Саарал жагсаалт”-д орсон асуудлыг улстөржүүлж, буруутныг хайх гэхээсээ ФАТФ-аас өгсөн зөвлөмжийг ойрын хугацаанд шийдвэрлэж, үүссэн хүндрэлээс боломжтойг Ерөнхий сайд Абэ нөхөрсөн зөвлөгөө өгсөн нь энэ байлаа. 

Хал үзэж, хашир суусан, хариуцлагатай орны удирдагчийн үг хэнэггүй бидэнд мэдээж өөр тусах нь тодорхой. Бидэнд дотоодын улс төр, талцал хуваагдал хэмээх "эзэн биетэй" дажин буй болохоос эдийн засаг тэгтлээ тартагтаа тулчихаагүй байна. 

Г.Эрхэс

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (66.181.189.180)
    Сэтгүүлч нэртэй бичээчээ битгийй шаагааад бай зүгээр л саарлаасааа гар тэгээд мөнгө ав гэж хэлсэн тодорхой хэлээ
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
  • Zochin (64.119.24.63)
    AH-n heden pesdunuudiig alchaach lalaruud yuuch hiihgui uursdiiguu l boddog biz dee AH zasag barisan jil mongol ulsiig samaraa biz dee erguu uher mongolchuud ni odoo martchihaad hutsaldaad bhiim
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
  • ё (202.72.245.122)
    гутрал шүү дээ
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.193.34)
    Яасан ч нуршуу юм бичдэг юм бэ дээ! Хоёр өгүүлбэрт багтаах санааг дахин давтан нуршсан байх юм!!!
    2019 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.126.88.176)
    Хүүк бол зүгээр хулхи хурандаашдэээ э/з ямарч мэдлэггүй. Сангийн сайд нь ч гөлийсөөр байгаад дунд слаадаа
    2019 оны 10 сарын 24 | Хариулах
  • mongol (122.201.24.234)
    Tiim shuu yaponchuudiin heleed baigaa neg yamiig mongolchuud bid bugd sain oilgoj avah heregtei yu ve geheer mongolchuud bid helsen yarisandaa baij,ergej butsaad baidaggui negent tohirson zuildee tuushtai bh zarchim yam bid hoorondooch bie biendee itgel huleelegddeggui hulhiddag gadniihniigch hulhiddag bas tegeed boloogui ih mungu amarhan oloh amlaltand mash amarhan huurtdag tegeed mehlegdseniihee daraa buruug tur zasag,busad ruu chihdeg hel am hiideg neg iimerhuu l uls bn daa
    2019 оны 10 сарын 24 | Хариулах
  • Журналист высшей категории (66.181.180.240)
    Яасан их нуршуу юм бэ. Уг нь юм бичих санаатай, бас гэж дан хараар будаад байдаггүй хүн юм. Харамсалтай нь ойлгоход их төвөгтэй, санаагаа мянга давтсан, эргэж бухсан, ийм бичээч нарыг дээр үеийн ҮНЭН сонинд ганц сар нухах юмсан. Даанч домог болон үлдэж дээ.
    2019 оны 10 сарын 24 | Хариулах
    • Нам засгийн төв хэвлэлээр дамжуулан нухахнуу хха. Даргыг заавал магтах ёстоы юм шиг бичих юм сүрданзангийн бичээч нар
      2019 оны 10 сарын 24
  • ЗОЧИН (64.119.18.213)
    Хулгай дээрэм,идэж ууж ханадаггүй 200 толгойгоог таслан хаях цаг болсон юм биш үү? Хүрэлсүх Баатараа.
    2019 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (150.129.143.143)
    Энэ сайдын чихэнд алт шиг үг хэлсэн ч ус шиг үг хэлсэн ч адилхан оюун ухааны хоосоролтой нөхөр
    2019 оны 10 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    2 цаг 38 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    2 цаг 49 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    3 цаг 28 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    16 цаг 42 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    16 цаг 44 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    16 цаг 48 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    19 цаг 1 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    20 цаг 23 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    20 цаг 26 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    21 цаг 0 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    21 цаг 5 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    21 цаг 8 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    21 цаг 18 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    21 цаг 47 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    21 цаг 53 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    22 цаг 4 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    22 цаг 5 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    22 цаг 52 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    23 цаг 37 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    23 цаг 37 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК