Цагдаагийн алба хаагчид энэ сарын 15-нд 22.00 цагийн орчимд галын аюулд өртөөд байсан иргэдийн амь насыг аварсан байна. Тодруулбал, Хархорин дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мэдээлэл хүлээн авагч цагдаа, дэд ахлагч М.Даваасүрэн, хамгаалалтын цагдаа, дэд ахлагч Б.Цэвэгсүрэн нарыг шөнийн эргүүл гүйцэтгэж байх үед II баг дахь айлын гэр шатсан байна. Энэ үеэр мэргэжлийн ур чадвараа дайчлан шатаж байсан гэрт унтаж байсан 8-16 настай хүүхдүүдийг аавынх нь хамт аварчээ.
Г.Алимаа
Сэтгэгдэл (3)