Лондон 2012 паралимпд ОХУ-аас оролцогч Тувагийн тамирчин Михайл Оюун байт харвалтын төрлөөр хагас шигшээд шалгарчээ. Оюун хэд хэдэн харвалт хийж, Украйны тамирчин Юри Копиг 6:2-ийн харьцаагаар ялснаар шилдэг дөрөвт үлдсэн юм. Тэрээр өнөөдөр нутаг нэгт тамирчин Олег Шестхковтой хүч үзнэ. Энэ оноолтод хэн сайн хэрвэсэн нь цаашид медалийн төлөө зүтгэх аж.
Д.Идэр

















































