
ХБНГУ-д хүүхдийн мэдрэлийн чиглэлээр мэргэшсэн хоёр эмч манай улсад
ирж үзлэг, оношлогоо хийж байгаа талаар та бүхэнд мэдээлж байсан билээ.

ХБНГУ-д хүүхдийн мэдрэлийн чиглэлээр мэргэшсэн хоёр эмч манай улсад ирж үзлэг, оношлогоо хийж байгаа талаар та бүхэнд мэдээлж байсан билээ. Тэд Германы ахмад мэргэжилтнүүдийн холбоонд харьяалагддаг бөгөөд үзлэгээ Сэргээн засалтын үндэсний төвд эхлүүлжээ. Эмч нар өдөрт 15 хүүхдийг үзэхээр төлөвлөж байгаа бөгөөд нуруу, нугасны бэрхшээлтэй, саажилттай хүүхдүүдийг үзэж оношлоход хоёр цаг гаруй шаарддаг юм байна. Уг үзлэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоонд харьяалагддаг хүүхэд хамрагдах бол 15, бусад хүүхэд 20 мянган төгрөг төлөх юм байна. Дээрх эмч нар хөдөлгөөн засал, хүүхдийн мэдрэлийн чиглэлээр 10 хоногийн турш манайд үзлэг оношлогоо хийх юм.
Д.Ундрах 24tsag.mn