
Шөвгийн дөрвийн төлөөх харвалт болсны дараа тамирчдыг сонгон шалгаруулалтаар жагсаахад Ирина Баторова аравдугаарт жагссан байна. Тэрээр шилдэг дөрвийн төлөөх тоглолтод Польшийн тамирчин Милена Олзевскатай учраа таарсан юм. Хэсгийн эхний хоёр харвалтаар 25:22, 24:22-ийн харьцаагаар Польшийн тамирчинг хожсон боловч дараагийн гурван харвалтад хожигдсон байна.
Нийт 117:126 онооны харьцаатайгаар ялагдсанаар Буриадын тамирчин Ирина Баторова 2012 оны паралимпийн тоглолтоо өндөрлүүлжээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)