
Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн БНСУ-ын технологийг Монгол доо
нэвтрүүлэх зорилт тавьж, жил хагасын хугацаанд бэлтгэлээ хангасан байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн БНСУ-ын технологийг Монгол доо нэвтрүүлэх зорилт тавьж, жил хагасын хугацаанд бэлтгэлээ хангасан байна. Монголчууд БНСУ, Сингапур, Тайланд явж эрүүл мэндийн тусламж авдаг боллоо. Энэ нь өөрийн орны эмнэлгийн үйлчилгээний чанар, тусламжийн найдвартай байдалд эргэлзэж байгаагийн илрэл юм. Тиймээс Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх зорилт тавьсан байна. Энэ зорилтын хүрээнд суурь өөрчлөлтүүдийг хийж Профессорын багийн
систем, багаар ажиллах систем нэвтрүүлж, уртасгасан цагаар ажилладаг
болсон аж. Мөн улсын төсөв болон хамтын ажиллагаатай байгууллагуудын хөрөнгө
оруулалтаар тоног төхөөрөмжүүдээ шинэчилсэн байна.
Өнгөрсөн хугацаанд тус эмнэлгийн 145 эмч, мэргэжилтэн гадаадад урт, богино хугацааны
сургалтад сууж мэргэжил дээшлүүлжээ. Харин энэ оны эхний хагаст 55 хүн
сургалтад хамрагдсан байна. Түүнчлэн Нэгдүгээр эмнэлгийнхэн Сөүлийн Үндэсний их сургуулийн харьяа
Сөүл хотын “Бурамэ” эмнэлэгтэй хамтын ажиллагааны хүрээнд тус
эмнэлэгт 30 эмч, сувилагч нэг сарын хугацаатай, захиргааныхан болон
тасгийн эрхлэгч 13 хүн богино хугацаагаар ажиллаад ирсэн ажээ.
Д.Ундрах 24tsag.mn.