
Энэ тоо нь сүүлийн 17 сарын хугацаанд Ерөнхийлөгч Башар Асадтай хийж байгаа тэмцэлд нэг сарын дотор хамгийн олон хүн амь үрэгдсэн тохиолдол юм. Сирийн арми босогчдыг агаараас бөмбөгдсөн учраас босогчид, энгийн номхон иргэд олноороо амь үрэгдэж байна.
НҮБ-ын Хүүхдийн байгууллагаас гаргасан судалгаагаар өнгөрсөн долоо хоногт 1600 хүн амь үрэгдсэн аж.
“Ингэж олон хүний амь үрэгдэж байгаа нь Башар Асадын дэглэм босогчдын эсрэг өргөн хэмжээний цэргийн ажиллагаа явуулж байгааг харуулж байна” хэмээн Кайрод байдаг босогчдын бүлгийн гишүүн Омар Идилби хэлсэн байна.