Өчигдөр МАХН-ын төв байранд МАХН-ын нарийн бичгийн дарга нарын хуралдаан болжээ. Хуралдаанаар ойрын хугацаанд бүсийн чуулга уулзалтыг яаралтай зохион байгуулж орон нутгийн сонгуульд нэр дэвших хүмүүсийг тодруулахаар болсон байна. МАХН-ын Зүүн бүсийн чуулга уулзалт Дорнод аймгийн Чойбалсан хотод , говийн бүсийн чуулга уулзалт Дорноговь аймгийн Сайншанд хотод, төвийн бүсийн чуулга уулзалт Дархан хотод, хангайн бүсийн чуулга уулзалт Архангай аймгийн Цэцэрлэг суманд, баруун бүсийн чуулга уулзалт Ховд хотод энэ сарын 9-ний өдөр нэгэн зэрэг болохоор товлогдоод байгаа юм байна. Харин үүний дараа нийслэлийн бүсийн хуралдаан 9-р сарын 16-нд болохоор товлогджээ.

















































