
Өнөөдөр 14 цагт МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллахыг шаардаж буй "Ард түмнээ аваръя" хөдөлгөөнийхөн тайван жагсаал хийнэ. Энэ үеэр Н.Энхбаярыг дэмжсэн иргэдийн гарын хээг авах ажил үргэлжлэх юм байна. Тэд хөдөө орон нутгаар мөн явж дэмжигчдийн гарын хээг цуглуулсан. Мөн МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, дэд дарга Д.Тэрбишдагва нар гарын хээгээ үлдээгээд байгаа юм.