Энэ зуны турш үргэлжилж байгаа Сибирийн түймэрт нийт 200 гектар газар сүйдсэн тухай Сибирийн ойн газраас мэдээллээ. Красноярск болон Томск мужид л гэхэд одоогоор долоон түймэр зэрэг асч байгаа аж. Хэдийгээр үйлдвэр, барилга түймэрт өртөөгүй, хүний амь эрсдээгүй ч ургац хураалтад муугаар нөлөөлжээ. Өнгөрсөн сард ОХУ-ын ерөнхий сайд Д.Медведев иргэдийг сайн дураараа түймрийг унтраахад оролцохыд уриалсан. Гэсэн ч ойн түймрийг өнөө хүртэл дарж чадаагүй байна.
2010 онд Сибирийн ойд гарсан түймэр 60 хүний амь насанд хүрч, 2 сая гектар газрыг үнсэн нурам болгож байсан. Тиймээс тус улсын Засгийн газраас галыг унтраахын тулд их хүч дайчилж байна.