Английн Норфолк өргөн чөлөөний ойролцоох голоос хоёр хүний цогцос олдсон тула цагдаа нар тусгаарлан хаажээ. Өнгөрсөн бямба гаригт 13 настай охиноо үлдээгээд усанд аялахаар гол руу явсан хос сураггүй алга болсон байна. Норфолкын завь түрээслүүлэгчид “Аялалын онгоц хөлсөлж авсан хүмүүс эргэж ирсэнгүй” хэмээн цагдаа нарт мэдэгдсэн байна. Ингэснээр шумбагчид эрэлд гарч эрэгтэй, эмэгтэй хоёрын цогцсыг ийнхүү маргааш нь олжээ.Харин амиа алдагсдын түрээсэлсэн завийг нь бямба гаригийн орой Буре голын эрэг дээрх модноос уяатай байхад нь олсон юм. Мөн сураггүй болсон эрэгтэйн хувцас өөр наран шарлагын газраас олдсон нь хэргийг осол биш байсан гэдгийг нотолж байгаа аж.
Холбогдох албаны хүмүүс “Хэрэг болсон газар хийгээд бусад нөхцөл байдал тодорхойгүй дэндүү тодорхойгүй байна. Түүнээс гадна завь, хувцас маш их сэжиг төрүүлж байгаа тул хэрэгт холбогдсон байж болох хэн нэгнийг хайна” гэдгээ нуугаагүй байна. Мөн цагдаа нар тэд завь түрээслэгчдэд аврах хантааз өмсөж, илүү болгоомжтой аялахыг сануулсан аж.
Алга болсон эмэгтэйн 13 настай охинтой цагдаагийн тусгай ажилтан ярилцсан ч үр дүнд хүрээгүй байна. Гэнэтийн үхлийн мөрдөн байцаагч үхлийн шалтгаан болон амиа алдагсдын албан ёсны бүртгэл дээр ажиллаж байгаа бөгөөд хариу нь маргааш гарах юм байна.
Д.Идэр

















































