
МАН-ын гишүүдийн хуралдааны талаарх мэдээллийг 15.00 цагаас хийхээр болжээ. Намын гишүүд хуралдаанаар Төсвийн тодотгол болон Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцсэн байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх ёстой чухал асуудлуудын нэг бол Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл, Төсвийн тодотгол юм. УИХ дахь намын бүлэг, гишүүд энэ хоёр асуудалд илүү анхаарал хандуулан ажиллаж байгаа аж.
Б.Золбоо