
Засгийн газрын бүтцэд ихээхэн өөрчлөлт орж байгаатай зэрэгцэн ЦЕГ-ын дарга, удирдлагыг солих асуудал яригдаж эхэлсэн билээ. Тэгвэл тус газрын шинэ даргаар ТЕГ-ын дарга байсан Б.Билэгтийг томилохоор болсон тухай эх сурвалж мэдээллээ. Тэрбээр одоо ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байгаа юм. Мөн ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Р.Чингисийн оронд Эрүүгийн цагдаагийн газар олон жил ажилласан Ш.Ганболдыг, дэд дарга Л.Энх-Амгалангийн оронд Ж.Ганбаатарыг томилохоор болсон гэнэ. Энэ томилгооны асуудлыг өнөөдөр орой хуралдахаар зарлагдаад байгаа Засгийн газрын ээлжит бус хурлаар хэлэлцэж магадгүй байна.