УИХ-ын чуулганаар Сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр зарчмын зөрүүтэй томъёололд санал хурааж, УИХ-ын гишүүд үг хэлж байна. Тухайлбал,

Би арбитр гэдэг үгийг дэмжээгүй. Ажлын хэсэгт багтсан хүн л дээ, би. Тийм учраас УИХ-ын даргаас 541 нь үлдвэл эвсэл хүчтэй болно шүү гэдгийг хүсмээр байна.

Энэ заалтаар санал хураасан. Арбитраар санал хураана. Гишүүд санал хураалтад хариуцлагатай хандаарай. Энэ санал уналаа. Элдэв юм ярьж, хурал үймүүлэхээ больцгоо.
Үүний дараа хуулийн төслийн 30 дугаар зүйлийн 30.7 заалтаар санал хураалт явуулсан юм. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт холбогдсон, шалгагдаж байгаа хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхаар санал хураахад гишүүдийн олонх дэмжлээ.
Г.Нацаг
Сэтгэгдэл (4)