Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатар: Төрийн дипломат албаны ажилтнууд бүгдээрээ “ялагч” байх шаардлагатай

2019-12-19
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсаас хилийн чанадад суугаа Элчин сайдууд, дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзаж, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, гаргасан онцлог шийдвэр, хууль тогтоомж, зорилго чиглэлийн талаар танилцуулж, үүрэг даалгавар өглөө. Энэ үеэр тэрбээр "Энэ удаагийн Их Хурал парламентын засаглалаа бэхжүүлэхэд чиглэсэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах 3 парламент дамжиж, 10 гаруй жил яригдсан Монгол төрийн томоохон үйл хэргийг гүйцэтгэж чадлаа. Энэ нэмэлт, өөрчлөлт нь засаглалын хяналт-тэнцлийг хангаж, парламентат ёсыг бэхжүүлэх, төрд сахилга хариуцлага, нийгэмд шударга ёсыг тогтоох, шүүхийн хараат бус, нутгийн захиргааны бие даасан байдлыг бататгах, цогцоороо бол хууль эрх зүйн өөрчлөлт хийх суурь нөхцөл болох болно. Үүнийг бид гадаад, дотооддоо нэг мөр ойлговол зохино. Энэ хүрээнд бид өөрчлөлт шинэчлэлт хийж эхэлж байна.  Парламентад шинэчлэл эхэлсэн. Гишүүдийн ирц, үг хэлэх, санал хураахыг хурууны хээгээр бүртгэдэг болсноор хуралдааны ирц эрс нэмэгдсэн.

Ард түмний засаглах эрхийг хангаж, парламентын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч байна. Хууль батлаад орхих биш, хэрэгжилтийг нь хянадаг, шалгадаг зарчмыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд суулгасан. Өнгөрсөн 30 жилд бидэнд алдсан зүйл бий. Баян, хоосны ялгаа ихэсч, нийгмийн тэгш бус байдал газар авсан, шударга ёсыг тогтоох ёстой шүүх засаглалын үнэлэмж буурсан, төрд итгэх иргэдийн итгэл буурсан. Энэ бүхнийг сэргээхэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт томоохон үүрэг гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг бид саяхан тэмдэглэлээ. Өнгөрсөн 30 жилийнхээ алдаа, оноонд дүгнэлт хийж, ирэх 30 жилийн өнгийг тодорхойлох зорилгоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийсэн юм. Гүйцэтгэх засаглалын тогтвортой байдал, бодлогын залгамж чанарыг хангах нь нэн чухал байна.

Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, эрүүдэн шүүхийг зогсоох, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангахад анхаарч байна.

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаа Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг чуулганаар хэлэлцэж, Улсын Их Хурлын тогтоол гаргаж, тодорхой үүрэг чиглэлүүд өгсөн.

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр олон нийтэд эргэлзээ төрүүлж, ОУПХ-ны удирдах зөвлөлөөс хүртэл шийдвэр гарсантай холбогдуулан Түр хороо байгуулан ажиллаж байна.

Шүүх, хуулийн байгууллагад шинэчлэл хийх, ял завших боломж олгохгүй байх, яллах, цагаатгах зарчмыг тэгш баримталж, гагцхүү нотлох баримтад тулгуурлаж хэргийг шийддэг байх ёстой гэж үзэж байна.   

Энэ бүхэн өөрчлөлт шинэчлэлтийг парламент манлайлж байгаагийн илэрхийлэл юм. Улсын Их хурал “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” баталж, ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаар өрөнд баригдаж, дефолт зарлахын ирмэг дээр очоод байсан эдийн засаг 2017 онд 5.3 хувь, 2018 онд 7.2 хувь, 2019 оны эхний хагас жилийн байдлаар 7.3 хувь өсөөд байна. Зөвхөн 2018 онд 6.5 их наяд төгрөгийн гадаад төлбөр тооцоог төллөө. Төсвийн тэнцэл сүүлийн 8 жилд анх удаа ашигтай гарсан. Гадаад валютын нөөц 4.0 тэрбумд долларт хүрч байна.

Хэдийгээр сайн, муу хэлүүлж байгаа ч энэ бүхэн парламент ард түмний төлөөллийн үүргээ хэрэгжүүлж чадаж байгаагийн илрэл гэж үзэж байна. Парламент бол Их ард түмний төлөөлөл Бага ард түмэн гэж ярьдаг. Тиймээс дипломат албаныхан хийж, хэрэгжүүлж байгаа ажлаа гадаад улс оронд зөв танилцуулж, сурталчилж байх нь чухал байна.

Улсын Их Хурал Татварын шинэчлэл хийж, 2020.01.01-нээс хэрэгжих 1 хувийн татварын тогтолцоо бүрдүүллээ. Энэ бол иргэдийнхээ бизнес эрхлэгч, баялаг бүтээгч байхыг дэмжсэн томоохон өөрчлөлт юм.  

“Эрдэнэт”-ийн 49 хувь, Тост, Тосонбумбын нуруу, Ноён уул, Салхит, Асгатын ордыг төр, ард түмний мэдэлд шилжүүлэн авсан нь бүхэлдээ хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд чиглэж байгаа билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1, 6.2 дахь заалтаар байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байдаг. Бүх улсын Үндсэн хуульд ийм агуулгатай заалт бий. Орд газрыг лиценз хэлбэрээр эзэмшиж, ард түмний мэдлийн баялгийг ашигласныхаа татварыг роялти хэлбэрээр төлж байх ёстой. Харамсалтай нь энэ зарчим өнгөрсөн жилүүдэд алдагдсанаас байгалийн баялаг цөөхөн хүний баяжих хэрэгсэл, нийгмийн тэгш бус байдлын шалтгаан болсон нь гадаад, дотоодын судалгаагаар нотлогдож байгаа юм.  

Дундаж давхарга зонхилсон хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулах Үндсэн хуулийнхаа зорилтыг хэрэгжүүлэхийн тулд зөвхөн хууль эрхийн төдийгүй эдийн засгийн томоохон реформыг хийх шаардлагатай байна. Энэ бол “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын нэг тулгуур нь юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ч энэ “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байна.

“Гурван тулгуур”-ын эхнийх нь Монголын төр, төр шиг байх явдал юм. Хоёр дахь нь баялагтаа монгол хүн эзэн байж, өгөөжийг нь ард түмэн хүртдэг байх буюу эдийн засагт хийх өөрчлөлт. Гуравдугаарх нь монгол хүн, хүн шиг амьдрахад чиглэсэн нийгмийн салбарын шинэчлэл юм.

Төрийг төр шиг байлгахын тулд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан хэрэгжүүлж байна. Төрийн алба тогтвортой байна. Улс төрөөс ангид, мэргэшсэн, чадварлаг, мерит тогтолцоонд үндэслэсэн байна. Үүнийг хангасан цогц өөрчлөлтүүд хийгдэнэ. Өөрчлөлт сонгон шалгаруулалтаас эхэлнэ. Хамгийн чадварлаг, ёс зүйтэй хүмүүсийг төрийн албанд ажиллуулдаг болно. Энэ өөрчлөлтийг Төрийн албаны зөвлөл хэрэгжүүлж эхэлж байгаа.

Төрийн албан хаагчдыг төрийн албаны менежментийн онолд 5 хэв маягаар тодорхойлж байна. Нэгдүгээрт ялагч нар. Тэд өгсөн үүрэг даалгаврыг сайн хэрэгжүүлээд зогсохгүй, санаачилгатай ажилладаг, үр дүнд хүргэж чаддаг. Хоёрдугаарт нь сайн гүйцэтгэгчид гэж байна. Энэ бол өгсөн үүрэг даалгаврыг яс хэрэгжүүлдэг хүмүүс. Гуравдугаарх нь муу гүйцэтгэгчид. Үүргээ хагас дутуу хэрэгжүүлдэг хүмүүс гэсэн үг. Дөрөвдүгээрт зомби нар гэж байдаг аж. Амьд үхдэл мэт, байгаа байхгүй нь мэдэгдэхгүй хүмүүс. Санаачилгагүй, хувиа борлуулж, довоо шарлуулаад явж байхыг илүүд үздэг. Тавдугаарт хорлон сүйтгэгч нар гэж байна. Төрийн албаны зөвлөлийн судалгаагаар ийм улсуудаас болоод улсын төсөвт 810 сая төгрөгийн хохирол учирсан байна.  Төрийн албан хаагчдын гаргасан буруу шийдвэрээс болж гарсан хохирол гэсэн үг.

Авлигаас болж гарч байгаа хохирлын хэмжээг тооцож баршгүй. АТГ 2.0 их наяд гэж хэлж байгаа.

Дипломат албанд ажиллаж байгаа хүмүүсийг дээрхийн адил 5 ангилж болно. Хорлон сүйтгэгчид жишээ нь бий. Хар тамхины хэрэг дэлхий дахинд Монгол Улсыг, Монголын төрийг шороотой хутгалаа. Хохирлын хэмжээг мөнгөөр үнэлэх аргагүй. Наанадаж өөрийнхөө карьерийг, цаашлаад дипломат албаны болон Монгол Улсын нэр хүндийг, дипломат хөх паспортын чадамжийг алдагдуулсан хэтэрхий хариуцлагагүй үйлдэл бол энэ. Хамгийн том хорлон сүйтгэх ажиллагаа гэж хэлж болно. “Саарал жагсаалт”-д ороход нөлөөлсөн нэг хүчин зүйл энэ мөн. Бусад 4 төрлийг ярилгүйгээр ганцхан жишээг дурдаад зогсъё. Сайн, муу гүйцэтгэгч, зомби мэт хүмүүсийн аль аль нь бий. Ялагч мэт ажиллаж байгаа хүмүүс ч байна. Төрийн дипломат албаны ажилтнууд бүгдээрээ ялагч байж, санаачилгатай, төр, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч, эх орон, ард түмнийхээ төлөө зүтгэж ажиллах шаардлагатай байна. Энэ бол шинэ цаг үед тавигдаж байгаа шаардлага, хамгийн чухал зорилт юм. 2020 оноос энэ шаардлагыг улам хүчтэй, хатуу тавих болно.

 Парламентаас батлан гаргасан олон чухал хууль тогтоомжийн талаар дурдаж, ярьсангүй. Нэн чухлаар тавигдаж байгаа төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, ёс зүй, үүнээс улбаалсан төр нь төр шиг байх зарчмын асуудлыг хөндөж ярилаа.

            Хууль эрх зүйн эдгээр өөрчлөлт болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг судлан танилцаж, гадаад орчинд зөв таниулах, сурталчлах ажил ДТГ-ын тэргүүн Та бүхний эн тэргүүний үүрэг гэдгийг онцлон хэлмээр байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдан 30 шахам хуульд нэмэлт, өөрчлөлт орж, эрх зүйн өөрчлөлт хийгдэх болно. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг яг энэ өдрүүдэд хэлэлцэж байна.

Монгол Улс “саарал” жагсаалтад орсныг Та бүхэн мэдэж байгаа. Эндээс богино хугацаанд гарах нь бидний нэн чухал зорилт юм. Үүнд дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн Та бүхэн онцгой анхаарлаа хандуулж ажиллах шаардлагатай байна.

Хууль бус наймаа хийдэг, далд эдийн засаг нь газар авсан, Монгол Улс зэвсгийн наймаа хийгээд байдаг ч юм шиг, иймэрхүү “саарал” дүр төрхийг гадаад ертөнцөд бид өөрсдөө бүрдүүлсэн нь энэ асуудалтай ямар нэг байдлаар холбогдоно. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдаж, 35 их наяд буюу Монгол Улсын ДНБ-ээс бараг 2 дахин их мөнгө ил болсон. “Ийм их мөнгө далд байсан гэж үү” хэмээн гаднынхан гайхаж байгаа. Тэр их мөнгөний эх үүсвэр хаана байна гэхээр өнөөх дуулиан шуугиант хэрэг явдлууд хардлага сэрдлэгийн үндэс болж байгаа юм.

Түүнчлэн оффшорт төчнөөн тэрбум доллар байна гэх мэт дотоодын хариуцлагагүй мэдэгдлүүд, замбараагүй байдал бас нэрмээс болж байна. Ийм учраас ФАТФ-ын тавьсан шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлэх, нөгөө талаар бодит мэдээллийг гаднынханд өгөх, тэдний дэмжлэгийг авах нь чухал байна.  Ер нь бидний авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг суугаа болон хавсран суугаа орнууддаа шуурхай мэдээлж, зөв тайлбарлан ойлгуулах нь чухал шүү.

УИХ-аас Арабын Нэгдсэн Эмират Улс, Беларусь Улсад ЭСЯ, БНХАУ-ын Шанхай, Манжуур хотод Консулын газар нээн ажиллуулах тогтоол баталсан. Куба, Польш, Тайланд, Швед, ОХУ, НҮБ-д суух Элчин сайд нарыг томилох асуудлыг шийдвэрлэлээ.

УИХ-аас гадаад улс орнуудын парламенттай харилцах харилцаа хэвийн сайн байна. Хэдхэн хоногийн өмнө УИХ, Европын парламент хоорондын уламжлалт уулзалт Брюссель хотноо боллоо. УИХ энэ жил Ази, Номхон далайн парламентын бүсийн чуулганыг эх орондоо амжилттай зохион байгуулсан. Өнөөдрийн байдлаар УИХ-д гадаадын парламенттай хамтран ажиллах найрамдлын 55 бүлэг үйл ажиллагаа явуулж байна.  

Английн гадаад харилцаагаа эдийн засагжуулах хөтөлбөр, экспортын гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн салбар холбоо ажиллуулдаг зэрэг эдийн засгийг үр өгөөжтэй болгоход чиглэсэн гадаад улс орнуудын сайн туршлагаас суралцахад Та бүхэн анхаарах ёстой. АНУ-ын Конгрессоор “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийн төслийг батлуулахад манай Элчин сайд идэвх чармайлт гарган ажиллаж байгаа. Үр дүнгээр нь Элчин сайдын үйл ажиллагааг дүгнэх болно. Ийм үр дүнгүүдийг Элчин сайд бүр гаргаж ажиллах шаардлагатай байна" гэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    13 цаг 9 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    13 цаг 12 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    13 цаг 15 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    15 цаг 28 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    16 цаг 50 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    16 цаг 53 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    17 цаг 27 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    17 цаг 32 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    17 цаг 35 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    17 цаг 45 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    18 цаг 14 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    18 цаг 20 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    18 цаг 31 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    18 цаг 33 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    19 цаг 19 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    20 цаг 4 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    20 цаг 4 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    20 цаг 43 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    20 цаг 45 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    20 цаг 59 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК