Төрийн байгуулалтын байнгын хороогоор УИХ-ын сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр гишүүд үг асууж, хариулт авлаа.
О.Баасанхүү: Ажлын хэсэгт АТГ, прокуророос яагаад хүн оруулаагүй юм бэ. Өмнөөс нь ярих төвөгтэй юм. Миний яриад байгаа зүйл Үндсэн хууль зөрчиж байгаа гэдгийг хэлж өгөх юм. Би яриад байхаар хэсэг хүмүүсийн эсрэг зогсоод байгаа ч юм шиг.
С.Бямбацогт: Хоёрдугаар хэлэлцүүлэг дээр санал гаргах боломжгүй. Ажлын хэсэг байгуулах тухай УИХ-ын даргын захирамжаар байгуулсан. О.Баасанхүү гишүүн та өөрөө орсон.
О.Баасанхүү: Ажлын дэд хэсгийн шууд бүрэлдэхүүнд ороогүй ч гэсэн мэргэжил арга зүйн зөвлөгөөг ямар ч хуулийн байгууллагад хандаад авах боломж байгаа гэж байна. Би Улсын Ерөнхий прокурорын газраас хүн оруулж өгөхийг хүсээд байна. Хажуу байшинд завтай сууж байгаа Ерөнхий прокуророос асуумаар байна.
С.Бямбацогт: Төрийн байгуулалтын байнгын хороонд хэнийг ч ирүүлж оролцуулах боломжгүй. Хуулиараа тийм юм.
Б.Лхам