УИХ-ын чуулганаар Эрүүгийн багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Чуулганы хуралдаан 15.00 цагаас эхэлсэн бөгөөд одоогоор нийт 46 гишүүн чуулганы танхимд ирсэн байна. Харин УИХ-ын гишүүн Ө.Энхтөвшин, Б.Оюунчимэг, Д.Лүндээжанцан нарын гишүүд нэг цаг хоцорч ирснийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо.