УИХ-ын чуулганаар Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “2017 онд батлагдсан хууль тогтоомжийг 2020 онд шинэчлэн боловсронгуй болгох чиглэл болон мөн инновацийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг оруулж Н.Учрал гишүүн оруулж ирлээ. Инновацийн тухай хуульд өмнө нь зургаан удаа өөрчлөлт хийсэн байдаг. Энэ удаагийн өөрчлөлтөд давхардал зөрчлийг арилгаж, гарааны компаниудыг урамшуулах болон хууль тогтоомжид шаардлагатай дэд бүтцийг тусгасан. Уг хууль нь шинэ технологийг хөгжүүлэхэд том дэм болно гэж ойлгож байна. Хуулийн төсөлд санал санаачлагатай ажилласан ажлын хэсгийн гишүүд болон УИХ-ын гишүүддээ баярлаж байна” гэлээ.
Б.Лхам