УИХ-ын өнөөдөрийн нэгдсэн чуулганаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Тус хуулийн эцсийн хэлэлцүүлгийг энэ сарын 19-ний өдрийн чуулганаар эцэслэн хэлэлцэж батлах учиртай байсан хойшлогдож, өнөөдөр ийнхүү хэлэлцэхээр болсон. Чуулганы ирц хангалтгүйн байгаа учир УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдийг чуулганд идэвхтэй оролцохыг сануулахын сацуу завсарлага авахгүй байхыг анхааруулсан.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийг эцэслэн батлахтай холбогдуулан Ерөнхий сайдын мэдээллийг мөн хойшлуулах болсноо мэдэгдлээ.
Г.Нацаг
Сэтгэгдэл (1)