УИХ-ын чуулганаар Сонгуулийн тухай хууль болон түүнийг дагаж гарах хуулийн төслүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж нийт гишүүдийн 76.5 хувийн саналаар дэмжлээ.
Өнөөдрийн чуулганы хуралд 51 гишүүн оролцсон юм. Уг хуулийн төсөл батлагдсанаар өмнө нь өргөн барьсан 50:26 тойргоор бус томосгосон тойргоор сонгуулийг явуулах юм. Мөн иргэд сонгогчийн хувийн мэдээллийг сонгуульд оролцох намуудад 20-оос доошгүй хоногийн өмнө өгөхөөр болж байна.
Б.Лхам