УИХ-ын чуулганаар Нийгмийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн 74.5 хувийн саналаар дэмжигдлээ.
Б.Бат-Эрдэнэ: Нийгмийн даатгалын хөрөнгийг бууруулахтай холбоотой ХНХ-ын сайдын багцыг 174 тэрбум төгрөгөөр нэмэдүүлнэ гэж оруулж байна. НДС-ийн шимтгэлийг хоёр хувиар нэмэгдлүүлэхтэй холбоотой заалттай холбоотой байх. Энэ талаар ямар судалгаа хийсэн юм. Мөн Капитал банкид тавьсан мөнгөний тухай асуудал байна. Алдсан хөрөнгөө буцаад төвлөрүүлэх талаар ямар зохицуулалт хийж байгаа юм. Бусад банкинд байршуулсан зүйл бий юу. Энэ байдлаар улсын хөрөнгийг үрэгдүүлээд байдаг. Үүнийг иргэд, аж ахуйн нэгж үүрээд байж болохгүй. Хариуцлага алдсан албан тушаалтанд ямар хариуцлага хүлээлгэх юм. Төр, ард түмнийг хохиролгүй болгох ёстой шүү дээ.
Н.Амарзаяа: Ерөнхийлөгчийн хориг нь ажил олгогчоос нэг хувь, нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөс нэг хувь нэмэхэд хориг тавьсан. Тиймээс орлогын төрөл дээр нь ХНХ-ын сайдын багцад 174.2 сая төгрөгөөр нэмэгдүүлэх байдлаар өөрчлөлт оруулах юм.
Б.Лхам