УИХ-ын чуулганаар УИХ-ын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөг анхны хэлэлцүүлгээр нь батлах талаар санал хурааж, нийт гишүүдийн 56.2 саналаар дэмжигдлээ.
Ингээд 2002 оны 22 дугаар тогтоолыг хүчингүйд тооцож, дээрх тогтоолын төсөл батлагдсан даруйд хүчин төгөлдөр боллоо.
Үүний дараа “Давс иоджуулж иод дутагдлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай” хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр дэмжихийг хууль санаачлагчид хүссэн юм. Энэ хүрээнд хуралдаанд оролцсон гишүүдийн 53.2 хувийн саналаар хуулийг хүчингүйд тооцлоо.
С.Эрдэнэ: Давс иоджуулж хэарэглээг хангах гээд хуучин хуулийг хүчингүй болгож, шинэ хуулийг оруулж ирж байна. Давмны хэрэглээг хянах зэрэг үүнтэй холбоотой нарийн асуудал бий. Хүн амын эрүүл мэндэд ч онцгой чухал хууль. Хүн амын эрүүл аюулгүйн чиглэлээр ажилладаг байгууллагаас ямар санал авсан юм. Энэ талаар эрдэмтэн мэргэдээс хэр санал авсан бэ. Зарим гишүүд анхаарал сул хандаад байх шиг байна. Уг хууль шинэчлэгдсэнээр ямар онцлогтой болж байгаа юм бэ.
Х.Болорчулуун: Давс иоджуулах хуулийг хүчингүй болгож байгаа нь давсны тухай хууль хэрэггүй гэсэн үг биш. Давхардаад байгаа учраас энэ хуулийг хэрэггүй гэж үзэж байгаа юм.
Б.Лхам