УИХ-ын өнөөдрийн чуулганаар Нийгмийн даатгалын тухай хуулийн төсөл болон Сонгуулийн тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэн баталлаа. Дараагийн хэлэлцэх асуудалд Зөрчлийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан ч гишүүдийн ирц хүрэхгүй байна гэсэн шалтгаанаар түр хугацаагаар завсарлаад байна.
Уг нь УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааныг завсарлуулахгүйгээр үргэлжлүүлэх алх цохисон ч ийм хүрэхгүй байгаа юм. Энэ талаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Бэлгийн дарамтын тухай хэлэлцэх гэж байна. Ер нь эрэгтэй хүмүүс ажлын байран дээрээ бэлгийн дарамтад өртдөг юм уу. Ямартай ч эмэгтэй гишүүд бүгд байх ёстой биз дээ. УИХ-ын дарга чуулганыг завсарлахгүйгээр үргэлжлүүлэхээр алх цохисон. Ирцээ хүргэх хэрэгтэй байна. Гишүүд цуглана уу” гэсэн юм. Ийнхүү ажлын байран дахь бэлгийн дарамттай холбогдох заалтыг хэлэлцэх гэтэл гишүүдийн ирц хүрсэнгүйн улмаас чуулган түр хугацаагаар завсарлалаа.
Б.Лхам