Монголын улс төрд 36 дахь нам мэндлэх нь. Нэр нь Ардчилал Шинэчлэлийн нам.
Уг намыг үүсгэн байгуулах хурлыг арванхоёрдугаар сарын 18-нд хийжээ. Хурлаар мөрийн хөтөлбөр, дүрмээ баталж зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тус намыг үүсгэн байгуулагчид энэ долоо хоногт Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүсэлтээ хүргүүлэх юм байна.
Тус намын хүсэлтийг Дээд шүүх хэлэлцээд бүртгэсэн тохиолдолд Монголын улс төрийн нам, хүчний тоо 36 болж, хамгийн отгон нам мэндлэх бололтой.
С.Сүлд
Сэтгэгдэл (4)