Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн эсрэг гэмт хэрэг, тэр дундаа бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэл, амь насыг санаатайгаар хөнөөсөн гэмт хэрэгтэнд хуулийн хатуу хариуцлага тооцох, шаардлагатай хуулиудад яаралтай нэмэлт өөрчлөлт оруулж шуурхай ажиллахыг хүсч 2019 оны наймдугаар сарын 29-ний өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт 269 хуудас хавсралт бүхий албан бичиг явуулсан билээ.
Шаардлагад “Хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгтэнд хуулийн хатуу хариуцлага тооцох, хүүхдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч, шаардлагатай хуулиудад яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулж шуурхай ажиллахыг хүсч байна” гэжээ.
Сэтгэгдэл (3)