Нийслэлчүүдийн 2020 оны өвөл, хаврын улирлын хэрэглээнд зориулж 20 мянган тон мах нөөцлөх бөгөөд үүнд 11 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Цаашид арилжааны банкны эх үүсвэрээр мал, мах бэлтгэхэд зээлийн хүүгийн хөнгөлөлтийн хувь хэмжээ, зээлийн хугацааг Монголбанкны бодлогын хүү болон оролцогч аж ахуйн нэгжүүдтэй тохиролцон жил бүр тогтоож байхаар Засгийн газраас шийдвэрлэжээ.
Нийслэлчүүдийн өвөл, хаврын улирлын хэрэгцээнд зориулж өөрийн болон бусад эх үүсвэрээр мал, мах бэлтгэсэн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, арилжааны банкны хөрөнгөөр мал, мах бэлтгэж нөөцөлсөн аж ахуйн нэгжүүдэд олгодог зээлийн хүүгийн хөнгөлөлтийн хувь хэмжээтэй адил хөнгөлөлт үзүүлэх юм.