УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан энэ сарын 20-ноос тодорхойгүй шалтгаанаар хуралдахгүй хойшилж, гишүүд чуулган тасалж байгаа талаар бид мэдээллэсэн. Тэгвэл энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах хүсэлт гаргасан учир Их хурлын даргын зөвлөлийн хурлаар чуулганы хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргасан. Учир нь гишүүд энэ зун, намар тойрогтоо ажиллаж чадаагүй учраас он дуусахаас өмнө орон нутгаар явах хүсэлт гаргасан. 2020 оны нэгдүгээр сараас эхлэн зарим үйл ажиллагааг Сонгуулийн хуулиар хязгаарлана. Чуулган ирэх 2020 оны нэгдүгээр сарын 2-ны пүрэв гарагаас эхлэн хэвийн үргэлжилнэ" гэжээ.
Сэтгэгдэл (4)