Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, зарим хүмүүст төрийн дээд, одон медаль хүртээлээ. Тодруулбал, П.Н.Шастины нэрэмжит III эмнэлгийн зөвлөх эмч Ч.Пунцагт Ардын эмч, Хавдар судлалын үндэсний төвийн захирал, доктор Ж.Чинбүрэнд гавьяат эмч, Улсын филорманийн Баянмонгол чуулганы хөгжмийн зохиолч Ж.Энхбаярт урлагийн гавьяат зүтгэлтэн цол тус тус хүртээв.
Сэтгэгдэл (2)