Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн. Тэгвэл өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тус хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх юм.
Тус хуулийн төслүүдийг энэ сардаа багтаан батална гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлсэн. Орон нутгийн сонгуулийг энэ оны аравдугаар сард хийхээр төлөвлөөд буй бөгөөд систем нь хуучнаараа. Харин хариуцлагын тогтолцоог нь чангатгасан аж. Мөн тавдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг нэг өдөр товлохоор тусгасан тухай ажлын хэсгийнхэн танилцуулсан юм.